
Цагаан-Уул сумын хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа
"Эцэг эхийн өдөрлөг"
2025.04.10.12-ны өдрүүдэд бүлгийн сурагчдын эцэг эхийн дунд
1. "Алтан хонх" танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн
2. "Уран сэтгэмж" өгөгдсөн материалаар Хавар сэдвийн хүрээнд бүтээлийн тэмцээн
3. Хүүхэд хамгаалал, Стресс менежментийн сургалт, мэдээлэл
4. "Волейболын тэмцээн" бүтэн сэлгэж тоглох зарчмаар олон эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдсан.
5. "Караоке" тэмцээн зэрэг олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Эдгээр үйл ажиллагаанд давхардсан тоогоор 150 гаруй эцэг эх оролцлоо. Үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Сумын Соёлын төвийн хамт олон, Спорт заалны хамт олон болон эцэг эхүүддээ баярлалаа. Нийлбэр дүнгээр Б. Азжаргал багштай "Ахлах бүлэг"-ийн эцэг эхүүд түрүүлэн Шилжин явах цомын эзэд боллоо. "Эцэг эхийн өдөрлөг" үйл ажиллагаанд оролцсон эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ баярлалаа.
- Цэцэрлэгийн хамт олноос
" Эцэг эхийн өдөрлөг "







" Хувилбарт сургалт "
Цагаан-Уул сумын Хүүхдийн цэцэрлэг 2024-2025 оны хичээлийн жилд 4-н багт хувилбарт сургалтын нүүдлийн цэцэрлэгээр 80 гаруй хүүхдэд хүрч ажиллаж байна.